Байршил

Хүсэлт илгээх

// Хаяг

Авзага Трейд ХХК
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2-р Дөчин
мянгат 19-19 тоот

// Утас

(+976) 11312285

// Факс

(+976) 11312285

// И-мэйл

info@avzaga.mn

Захирлын мэндчилгээ

image 1
Захирлын мэндчилгээ

Монгол Улсын барилгын салбарт хүч хөдөлмөр, авьяас, ур ухаанаа зориулан хөдөлмөрлөж байгаа мянга мянган барилгачдынхаа өмнөөс Эрхэм хэрэглэгч таньтай мэндчилж байна.

 

Манай “ Авзага Трейд” ХХК 1992 оноос хойш өдийг хүртэл Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд хувь нэмэрээ оруулж ирсээр байгаа билээ. Энэ түүхэн хугацаанд бид бүтэц бүрэлдэхүүн,  техник технологи, материаллаг баазын хувьд ихээхэн  том дэвшилт, шинэчлэлтүүдийг өөрийн компанидаа хэрэгжүүлж чадсан. Бидний амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтарч ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавхтай инженер техникийн ажилчидтай салшгүй холбоотой.  Ийм чадварлаг хамт олны хүчээр “Үндэсний үйлдвэрлэгч” компани болж чадсан юм.

 

Бидний барьсан барилга, орон сууц хэрэглэгч таны тав тухыг хангаж, Та бүхний таашаалд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!

 

“Авзага Трейд“ ХХК     Ерөнхий захирал  П.Мэндбаяр