Байршил

Хүсэлт илгээх

// Хаяг

Авзага Трейд ХХК
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2-р Дөчин
мянгат 19-19 тоот

// Утас

(+976) 11312285

// Факс

(+976) 11312285

// И-мэйл

info@avzaga.mn

Зорилго, Хариуцлага

image 1
Зорилго, Хариуцлага

Зорилго


Бид бүтээхгүй бол хэн бүтээх вэ?

Бид санаачлахгүй бол хэн санаачлах вэ?

Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?

 

Нийгмийн хариуцлага


Манай компани нь барилгын салбарт 20 гаруй жил ажил үйлчилгээ явуулахдаа  дандаа үндэсний ажилчидаар баг хамт олноо бүрдүүлж үндэсний шилдэг үйлдвэрлэгч болтлоо өсөн дэвжсэн юм. Мөн хамт олноо хошуучилж, манлайлж байгаа шилдэг инженер техникийн ажилчиддаа орон сууц машинаар хангаж нийгмийн асуудлыг нь бүрэн шийдэж өгдөг.

 

Мөн боловсролын салбарт гэгээлэг үйлс бүтээж олон сургууль, сургуулийн өргөтгөл, суварга зэргийн барьж, сургуулийн сурагчидыг сурч боловсрох, олимпиад уралдаан тэмцээнд идэвхтэй оролцоход дэмжиж тусалж байдаг.

 

.Монголынхоо түүх өв соёлыг хамгаалж 1993 оноос хойш “Авзага дэвжээ”-г байгуулж, түүхэн соёлоо эрт үеэс хамгаалж хайрлаж ирсэн юм. “Авзага дэвжээ”-нээс улс, аймгийн цолтой олон бөх төрөн гарсны дотроос Улсын арслан 1, Улсын гарьд 1, Улсын харцага 1, Улсын начин 6, аймаг цэргийн цолтой 10 гаруй бөхчүүд төрөн гарсан. Үүнээс урьдвал Доржсамбуу гарьд, Олимпийн Аварга Түвшинбаяр, начин Энхбат гэх мэт олны танил хүмүүсийг дурьдаж болно.

 

Түүнчлэн “Авзага Трейд” ХХК-ний ерөнхий захирал МУ-н гавьяат барилгачин П.Мэндбаяр бага наснаасаа хурдан морь сонирхож ирсэн бөгөөд эдүгээ хурдан хүлэгүүдийн томоохон ивээн тэтгэгч юм.

  • Монголын шилмэл хурдан хүлгүүдийг ивээн тэтгэв
  • Ирээдүй түмэн эх уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцов
  • Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “ Говь шанх -2007” их хурдын ерөнхий ивээн тэтгэгч
  • Монголын шилмэл хурдан хүлгүүдийн үндсэн шагналыг хүртэв
  • Дүнжингаравын морьны уралдаанд 3 дараалан түрүүлсэн хар морь