Байршил

Хүсэлт илгээх

// Хаяг

Авзага Трейд ХХК
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2-р Дөчин
мянгат 19-19 тоот

// Утас

(+976) 11312285

// Факс

(+976) 11312285

// И-мэйл

info@avzaga.mn

Байгууллагын танилцуулга

image 1
Байгууллагын танилцуулга

Манай компани 1992 онд байгуулагдсанаас хойшхи хугацаанд удирдлага, бүтэц бүрэлдэхүүн, аж ахуй, санхүү,материаллаг баазын хувьд бүрэн бэхжсэн, өөрийн үйлдвэр бааз, эрдэс түүхий  эд олборлох үйлдвэр, орчин үеийн компьютерийн тоног төхөөрөмж иж бүрэн тоноглогдсон бетон зуурмагийн  үйлдвэр,тээвэр механизмын авто аж ахуйтай улсын томоохон хэмжээний барилгын үндэсний үйлдвэрлэгч, гүйцэтгэгч байгууллага болтолоо өргөжин тэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд “Авзага орон сууц” Бренд-ийг бий болгож 1000 гаруй айлыг тохилог орон сууцаар хангаж ирсэн. Манай компани барилга байгууламжийг зөвхөн үндэсний ИТА, ажилчдын хүч, хөдөлмөрөөр барьж өөрийн карьер, бетон зуурмагийн үйлдвэр, үйлдвэр баазад бэлтгэсэн бүтээгдэхүүнээ ашиглан машин механизмаараа тээвэрлэдэг учраас чанар, стандартын шаардлага хангах үндэс нь болдог.

 

Орон сууцны барилгыг оршин суугчдын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, орчин тойрны зам талбай, ногоон байгууламжийн иж бүрэн шийдэлтэйгээр хүлээлгэн өгдөг болсон нь хэрэглэгч захиалагч нарын таашаалд бүрэн нийцэж байна. Манай компани барьсан барилгуудынхаа орчин тойрны зам талбайг өөрийн хүч хөрөнгө, ажилчдаар барилгын норм дүрмийн дагуу гүйцэтгэж, чанарын өндөр үзүүлэлттэйгээр ашиглалтанд оруулдаг. Зам барилгын ажлыг гүйцэтгэх дадлага туршлагатай, мэргэжлийн инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчид болон машин механизм, материаллаг баазаар  бүрэн хангагдсан болно.

 

Компани барилгын объектыг барихаас  20-30 хоногийн өмнө зураг төсөвтэй танилцах, экспертиз хийх, захиалагч байгууллагатай тохиролцох, материал хийц хэсэг, машин механизм,тоног төхөөрөмж, ажиллах хүчээр хангах зэргээр инженерийн бэлтгэл ажлыг эртнээс эхэлдэг.

 

Компанид Ерөнхий захирлын ажлын алба, хяналт ,чанар,хөдөлмөр хамгааллын алба, удирдах инженер техникийн ажилтны баг, санхүүгийн хэлтэс ,барилга үйлдвэрлэлийн бааз, Бетон зуурмагийн үйлдвэр, Карьерын үйлдвэр, Машин механизмын бааз, материал түүхий эд бэлтгэх болон туслах аж ахуй, Монгол түмний бахархал болсон үндэсний бөх, морин спортын клуб тус тус ажиллаж байна.

 

Манай компани жилд 11.7-12.0 тэрбум  төгрөгний  барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж 360-450 гаруй хүнийг ажлын байраар хангаж, тэдний хэвийн ажиллаж амьдрах нөхцлийг  бүрдүүлсэн ба ажилчдын мэргэжлийн дундаж зэрэг 4.1-д хүрч, цалинг амжиргааны доод түвшнээс 5-10 дахин өндөр үзүүлэлтэд хүргэсэн юм.